Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Герман улс дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 4 ажилтан коронавирусний халдвар авсан болохыг нотоллоо. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалт байж ХӨСҮТ-ийн эмч нараас зөвлөгөө авч, эмчилгээ хийгдэж байгаа аж. Мөн Монголоос шаардлагатай эм тариаг хангах талаар ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа”
Next post  Зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ