Сэрэмжлүүлэг

2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota_prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн_бүрэн_бүтэн_байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо #анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

+ There are no comments

Add yours