Дахиад гурван хүүхэд Сонгинохойрхан дүүрэгт гэртэйгээ шатаад нас барчихлаа. Ердөө гуравхан хоногийн өмнө 2-7 насны дөрвөн балчир бас л энэ дүүргийн нутагт галд амиа алдсан. Гуйж байна, гадна дотнын хөрөнгө оруулалт татаад, үйлдвэрлэл уул уурхайгаа зохих хэм хэмжээнд хөгжүүлээд, ажлын байрыг нэмэгдүүлээд, 88 хувь нь ядуу амьдарч байгаа иргэдээ ажилтай, орлоготой болгоод, гэртээ цоожлогддог бяцхан хүүхдүүддээ цэцэрлэг бариад өгөөч дээ…архидалт багасна, амь насаа цаг бусаар, шударга бусаар алддаг эмгэнэлт явдлууд татарна. Улсын төсөвтөө тансаглалыг бус, тасалдаж буй амьсгал залгуулах сэхээний хөрөнгө оруулалт суулгаад, хаягдаж ядуурсан 88 хувьдаа халамжийн бус аргаар ажил, цэцэрлэг, сургуулийн орчин бүрдүүлээд өг л дөө. Дахиад хэдэн хүүхэд өнөө маргаашгүй шатаж болзошгүй орчин нөхцөлтэй гэрт цоожтой үлдэж, дахиад хэдэн хүүхэд архичин аав, ажилгүй ээжийн үйлийн лайг үүрч буцах юм бэээээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар…та нар тасарчихаад үүлэн дээр үүлгэртэж хөвөөд байна шүү дээ. Хуучин бакал бөөндөж аваад машины муу тосонд хонуулан түлээд сууж байгаа ард иргэдийнхээ амьдралтай хөмсөг зангидаж хөмхий зуулгүйгээр, урьдчилан бэлдэж угтагч зогсоолгүйгээр танилцаатах л даа…хүүхдүүд юу идэж, ямар хөдөлмөр эрхэлж, ямар хүнд нөхцөлд, дайны байдлаас ч дор амьдарч, амьд үлдэх гэж ханын цаас хуулан зажилж, хаягдсан гэрт цоожтой үлдэж буйг хараатхаач дээ. Тэгвэл тэр тэнэгрэл, тансаглалын төсвөөсөө ичиж үхнэ.
эх сурвалж: Эмүжин
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...