“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд 2020 оны эхний 9 сарын үйлдвэрлэл, техник, эдийн засгийн үзүүлэлт, үр дүнг хэлэлцэв. Үйлдвэрлэлийн үндсэн цехийн нэг Ил уурхайн хамт олон энэ хугацаанд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 102-103.6 хувиар биелүүлж ажиллажээ. “Ковид-19” эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд өртөг зардлыг бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө гарган, энэ онд нийт 2.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Оны эхний 9 сарын байдлаар уг зорилтоо 67 хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөгөөр зардлаа бууруулжээ.
Ил уурхайн нийт зардлын 50 хувийг технологийн тээврийн зардал эзэлдэг. Энэ онд дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ буурсан нь зардал хэмнэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн хугацаанд 671 мянган метр куб уулын цулыг төлөвлөгөөнөөс илүү гаргаж, Баяжуулах үйлдвэрт нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 356 мянган тонн хүдэр илүү өгчээ. Мөн хүдрийн бэлтгэсэн нөөцөө хэвийн хэмжээнд хадгалах, ордыг бүрэн гүйцэт ашиглах хүрээнд хүдэр болон исэлдсэн хүдэр илүү олборлов. Ил уурхайнхан хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр ажилд оруулах төлөвлөгөөтэй. Өрмийн машин удахгүй хүлээн авах бол эхний экскаваторыг ондоо багтаан ажилд гаргахаар ажиллаж байна.
More Stories
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
МАН-аас дэд сайдаар томилох 14 хүнийг танилцууллаа
МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.Нийт...
Дараах төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг...
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад Улсын Их Хурлын 70...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...