УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон 5,5 жилийн ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярыг Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар ангид ялыг нь эдлүүлэхээр шилжүүлжээ.

Н.Номтойбаяр нь ХНХ-ийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нартай хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаа нэг ч удаа хийгээгүй мөртлөө хийсэн мэтээр баримт бүрдүүлэн найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүхээс үзсэн билээ.

www.24tsag.mn У.Тэргэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Угаарын хийн хордлогоос сэргийлье
Next post  Алтанбулагийн боомтоор ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрлээ