“Алтай” хотхонд хөл нүцгэн орцондоо зогсож байсан хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
– Орцондоо зогсож байсан хүүхдийн асуудлыг шалгах ажил ямар шатанд явж байгаа вэ?
– Одоогийн байдлаар зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хүүхдийн биед гэмтэл хохирол учирсан эсэхийг мэдэхээр шинжээч томилуулан ажиллуулж байна. Мөн хорооны Засаг дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, эмнэлэг, нийгмийн ажилтан зэргээс бүрдсэн хамтарсан багийнхан хүчирхийллийн шинж байсан эсэхэд нь үнэлгээ хийж байгаа.
Үнэлгээний хариу гарахад долоо хонох байх. Хэрвээ гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгээд шалгана. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харж байгаад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.
– Хүүхдээ ямар шалтгааны улмаас гаргасан юм бол?
– Үгэнд орохгүй байхаар нь “шийтгэсэн” гэсэн. Ээж нь ийм үйлдэл гаргасан байна лээ.
– Тухайн үед хүү ээжтэйгээ хоёулаа л байсан уу?
– Тийм.
– Эцэг эхчүүд хүүхдээ шийтгэх байдлаар хүүхдээ гэрээсээ гаргах ийм явдал цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгддэг бол?
– Ахуйн хүрээнд гэр бүлийнх нь хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа. Мэдээлэгдэхгүй, харагдахгүй өнгөрдөг эрсдлүүд ч бий.
Өвлийн хүйтэнд хүүхдээ хөөж гаргаад, хүүхдийнх нь хөл гар хайрагдсан хэргүүд бүртгэгдэж шалгагдаж байсан. Дээрх тохиолдлын хувьд гэхэд байршил нь өөр буюу гэр хороололд, өвлийн нэг, хоёрдугаар сард ийм үйлдэл гаргасан бол яах байсан юм.
Хөршгүй айл гэж байхгүй. Хүмүүс хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл мэдсэн л бол сайн мэдээлж байх хэрэгтэй байна. Бага насны хүүхэд өөрөө хаана хандахаа мэдэхгүй. Ээж, аав гэдэг өөрсдөө хүүхдээ хамгаалах үүрэгтэй хүмүүс шүү дээ.
More Stories
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
