Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороололд 18 дугаар байрны 22 давхрын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээнд хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар холбогдох газраас зөвшөөрөл авалгүйгээр гэртээ сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсанд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аван, Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр албан даалгавар гаргаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө
Next post Дээрмийн гэмт хэрэг 19 хувиар буурчээ