Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан даалгавар гаргаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өглөө.
Мөн угаарын хийнээс сэргийлэх зорилгоор ажиллаж буй “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй хяналтын ажилтнууд болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж буй 1700 олон нийтийн цагдааг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороо, дүүрэг, хэсэгтээ давхар хяналт тавьж ажиллуулах үүргийг өгсөн юм.
Хүүхдүүд тоглоомын талбайд гэмтэж бэртэх тохиолдол багагүй гарч байгаагаас үүдэж хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, аюулгүй орчинг бий болгох, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн орчинд байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аюулгүй амьдрах орчин нөхцлийн улбаатайгаар үр хүүхдүүд хохирох явдал ихэсч дэндлээ. Хүүхдийн эрхийн төлөө дор бүрнээ хариуцлагатай байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлцгээе” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...