Улс төрчдийн хүйтэн, хиймэл албархуу төрхийг ялдамхан, ямбалсан хэт эмэгтэйлэг төрхөөр сүлж, Улсын их хурлын танхимыг чимж яваа шинэ гишүүн П.Анужинг танихгүй хүн байхгүй биз ээ. 2016 оны сонгуулиар Баянзүрхээс нэр дэвшиж байнд ч үгүй банзанд ч үгүй унасан түүнийг МАН-ын гишүүн хэмээн алдрыг зүүж, нийслэлийн баруун захыг зориход гайхахаас илүү шүүмжилж байсан хүмүүс олон. Гэтэл “хэн ч сонгохгүй” хэмээн хамгийн ихээр сошиалд шуурга дэгдээж байсан эмэгтэй сөрөг намын нэрлэгдсэн улс төрчдийг “өшиглөөд” гараад ирэхэд “сонгоогүй” сонгогчид нь гайхахаас өөрөөр яаж ч чадаагүй гэхэд болно.
П.Анужингийн хувьд хувийн хийгээд, хувьсгалын намтар нь хэтэрхий саарал. Гэр бүлийн байдал нь тогтворгүйн дээр хамтран ажилласан багтаа халгаатай нэгэн. Хамгийн гайхалтай нь түүнийг үргэлж “хормойн” асуудал дагалдана. Харахад ялдам ааш авиртай түүний хувьд бурханы сургуулийг иш татаж байгаа гэгээрсэн төрхөөр гэгэлгэн хоолойгоор намуухан өгүүлэх таван үг холбосон бол гурав нь энд тэндхийн ухаантай үгийн холбоос байх нь хөгжилтэй.
Ийм нэгэн яруухан бүсгүй энэ удаагийн их хуралд орж ирээд томоохон шуугиан тарьсан нь МАН-ын нийслэлийн намын дарга Д.Сумьяабазартай эр эмийн харилцаа тогтоож, элэг бүтэн амьдралыг салгасан гэх мэдээлэл байв. Энэ мэдээллийн шүлс хатаж амжаагүй байхад их хурлын чуулган дээр ихэд ухаантайгаар мэдэгдсэн, төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчлах санал тавьсан нь ёстой л “хэнийг сонгочихсон юм бэ” гэж сонгогч сонгинохайрханчууд нь бүү хэл нийт монголчууд бухимдав.
Гэтэл эрхэм гишүүний ээлжит гэнэтийн бэлэг үүгээр дуусах болоогүй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт ээлжит дуулианаа тарьсан нь Ерөнхийлөгчид хандсан сошиал попролт байв. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг. Нэгэн цагт аягалж өгсөн будааг нь “амаа олохгүй” хүртэж байснаа мартан байж ардын намыг өмөөрсөн тэрбээр их хурлын чуулганаас өөхөнд ороосон чулуу шидэж, түмэн олны нүдийг орой дээр нь гаргачихав. Угаадсыг нь ахиу өгч, уяаг нь уртасгаж болдоггүй хүний л араншин гэж энэ бололтой.
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Бүгд найрамдах Итали улстай онцгой байдлын салбар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна...