Дональд Трамп шадар туслах Хоуп Хиксийн хамт

АНУ-ын ерөнхийлөгчийн шадар туслах Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсний дараа Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нараас шинжилгээ авсан тухай саяхан мэдээлсэн билээ.

Тэгвэл дөнгөж сая Трамп өөрийн твиттер хуудсанд коронавирусийн халдвар авч, тусгаарлагдах болсноо зарлалаа.

“Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” гэж тэр бичсэн байна.

Хоуп Хикс нь ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцдаг бөгөөд сүүлийн үед сонгуулийн ажлаар байнга онгоцонд нь хамт аялж байсан юм.

Хамгийн сүүлд тэр Мягмар гарагт болсон халз мэтгэлцээнд Трампыг дагалдаж, Лхагва гарагт Миннесотагийн сонгогчидтой хийх уулзалтад нь хамт байлцжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ
Next post Ники Минаж 37 насандаа анхны хүүхдээ төрүүллээ