Цасанд  боогдсон гурван тохиолдол гарсан байна. Тухайлбал:

  • Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Арвайхээр сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан Mазда демо загварын нэг зорчигчтой  суудлын автомашин болон хоёр зорчигчтой  Истана  загварын суудлын автомашин  цасанд суусан байсныг 18.22 цагт алба хаагчид очиж автомашиныг татан гаргажээ.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой  Приус 20  загварын суудлын автомашин 19:00 цагийн орчим цасанд суужээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.
  • Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн  Айртрэк  загварын суудлын автомашин Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эвдэрч, цасанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын  аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:00 цагт очиж, автомашин нь хөдлөх боломжгүй байсан тул орхиж, таван зорчигчдийг  сумын төвд авчирчээ.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр “Өнөөдөр 11.00 цагийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн хаагдсан зам даваа байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цасан шуурганд төөрсөн 18 малчнаас арвыг нь олжээ
Next post Иргэд болон албан байгууллагуудын албан хаагчдад эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт боллоо