Багануур дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.
Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан.
Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам,
Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл,
Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ,
Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,
Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам,
Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам
Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,
Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд нийт 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ.
Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Сонгуулийн хорооний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...