Тухайлбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хоёр, Өлзийт суманд нэг, Хужирт суманд хоёр, Бүрд суманд нэг, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг, Бүрэн суманд хоёр иргэнийг буюу нийт арван малчдыг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд нэг, Зүүнбаян-Улаан суманд нэг, Бүрд суманд хоёр, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Дэлгэрхаан суманд хоёр , Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг нийт найман малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Тодруулбал,
- Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин 40 настай эрэгтэй У, 30 настай эрэгтэй Ц нар есдүгээр сарын 30-ны өдөр малдаа яваад цасан шуурганы улмаас сураггүй алга болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19.50 цагт тус сумын Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин 35 настай эрэгтэй Т, 35 настай эмэгтэй О нар 14:30 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Мөн өдрийн 18:25 цагт Ар задгай гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 70 настай эрэгтэй Ч 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг өнөөдөр /2020.10.01/ 04:05 цагт малчин Ю-ийнд эсэн мэнд байхад нь алба хаагчид олж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.
- Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин 27 настай эрэгтэй О өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 04:10 цагт Дамбын булаг гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
- Төв аймгийн Бүрэн сумын малчин 70 настай эмэгтэй С, 68 настай эрэгтэй Д нар 11:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр 06:20 Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БУЙ НАЙМАН ТОХИОЛДОЛ
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчин 41 настай эрэгтэй С, 40 настай эрэгтэй О нар есдүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин 35 настай эрэгтэй Н 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин 44 настай эрэгтэй Т, 44 настай эрэгтэй Ц, 42 настай эмэгтэй Д нар өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2020.10.01/ 06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т Цагаан толгой гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн хоёр иргэнийг эрэн хайж байна.
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 50 настай эрэгтэй А 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
- Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар 34 настай эрэгтэй Д, 27 настай эрэгтэй С нар өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...