Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн Харилцаа, ёс зүйн боловсролын агуулгын хүрээнд дүүргийн иргэд, албан байгууллагуудад тогтмол сургалт зохион байгуулагддаг.
9-р сард зохион байгуулагдсан сургалтууд
- Төрийн албан хаагчийн ёс зүй
- Удирдах, удирдуулах ёс
- Ёс суртахууны хэм хэмжээ
- Асуудал шийдвэрлэх ба хариуцлага хүлээх чадвар
- Хамт олны харилцаа
- Багаар ажиллах чадвар
- Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ
- Цахим орчны зохистой хэрэглээ
- Үг яриагаа цэгнэе
- Хувийн үзэл бодлоо илэрхийлэх ба бусдыг сонсох чадвар
- Үг яриагаа цэгнэе
- Хог хаягдлыг дахин боловсруулах нь
- Миний хүүхдийн мэргэжил сонголт
- Өсвөр насны хүүхэдтэй харилцах харилцаасэдвүүдээр Онцгой байдлын албаны ажилтан албан хаагч нар, Улсын бүртгэлийн хэлтэсийн албан хаагчид, Тохижилт үйлчилгээний төвийн жолооч нар болон ногоон байгууламж хариуцан ажилладаг ажилтнуудад мөн төв дээр зохион байгууллагддаг мэргэжлийн сургалтын компьютер, оёдол, үсчин маникюрын сургалтын ангийн суралцагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг 218 иргэд, ажилтан албан хаагч нарт зохион байгуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй “Сүүдэр бүү тусга аян”-ны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 59-р сургууль, 10-р сургууль, 26-р сургуулийн 6-12 дугаар ангийн 325 сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Бэлгийн боловсрол” -ын талаар мэдлэг олгох чиглэлээр Албан бус Насан туршйин боловсролын төвийн багш нартай хамтран сургалт зохион байгууллаа.
.jpg)
Энэ сард цаашид зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт
141-р цэцэрлэгт Суралцах ба бүтээлч санаа дэвшүүлэх чадвар, Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнуудад Ёс суртахууны хэм хэмжээ, Ажлын байранд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх сэдвээр сургалт зохион байгуулна. “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн ерөнхий боловсролын сургуулиудад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Бэлгийн боловсрол” -ын талаар мэдлэг олгох чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цаашид Харилцаа ёс зүйн боловсрол олгох сургалт, Тогтвортой хөгжлийн боловсролын сургалт, Мэргэжил сонголтын талаарх сургалтыг иргэд, албан байгууллага, сурагчдад нээлттэй зохион байгуулан ажиллана.
Хан-Уул дүүргийн Албан Бус Насан туршийн боловсролын Харилцаа, ёс зүйн боловсролын багш С. Энхзаяа

More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...