Маргааш нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.
Дашрамд дурдахад, энэ сарын сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар сэрүүсч, цасан шуурга шуурахыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно хэмээн Ус цаг уурын орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
Найман сарын хугацаанд 150 хүүхэд хохирогчоор бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний найман сарын байдлаар 18 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2.910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн байна. Мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгдсэн гэмт хэрэгт 4,125 иргэн хохирсон байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 1.517 буюу 36.7 хувь нь эмэгтэй, 150 буюу 3.6 хувь нь хүүхэд өртөж хохирчээ. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 1.673 буюу 57.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 595 буюу 20.4 хувь нь бүрэн бус дунд, 521 буюу 15.6 хувь нь дээд, 266 буюу 9.1 хувь нь бага, 154 буюу 5.3 хувь нь боловсролгүй иргэн байна.
Дуучин С.Жавхлан тоглолтоо хойшлууллаа
Дуучин С.Жавхлан энэ амралтын өдөр буюу энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монголоороо байгаасай” бие даасан тоглолтоо хийх болсноо хоёр өдрийн өмнө зарласан билээ. Тэгвэл тус тоглолтоо цуцалсан талаараа сая цахим хуудастаа мэдэгдэв. Тэрбээр “Ойрын өдрүүдэд хүйтэрнэ гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар миний тоглолтыг үзэхээр ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол “хараа мууджээ” “хөл мууджээ” “хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ” гэх мэтээр хүндэтгэх олон шалтгааныг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдэлээ үлдээгээрэй” хэмээн мэдэгдсэн байв.
Хөвсгөл аймгийг “Солонгон бүрхүүл” сонгожээ
Монголын шилдэг стрийт артистууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгохоор “Солонгон бүрхүүл” аяныг өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотод өрнүүлсэн байдаг. Тэгвэл энэ аян хүрээгээ тэлж, уран бүтээлчдийн баг орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгон Мөрөн хотод ажиллаж байгаа аж. Стрийт артистууд өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөгөө, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглэлд үндэслэн сургуулиудын ханан дээр зураг зурж байгаа бөгөөд Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр бүтээлээ мөнхөлсөн байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...