Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хөрш заан” хотхонд өчигдөр 22:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, тус хотхоны 106 дугаар байрны хойд замд “Lexus RX350” маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Toyota Aristo”, “Toyota Aqua”, “Toyota Rumion” маркийн автомашиныг мөргөсөн байна.

Ослын улмаас жолооч 30 настай, эрэгтэй, 27 настай, эрэгтэй нар гэмтсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ
Next post Гадаадын 127 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ