Налайхын замд Mighty маркийн авто машин шатахуун тээвэрлэгч цистерн/Bongo/-тэй мөргөлдөж, унасан осол гарчээ.

Bongo маркийн машин хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, амь нас хохироогүй болохыг БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Э.Мөнх-Амгалан хэлсэн юм.

Осол гарах үед шатахуун тээвэрлэх зориулалт бүхий Bongo маркийн авто машин нь шатамхай шингэн тээвэрлээгүй, хоосон байсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post МХЕГ-ын байцаагч Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо
Next post Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө