Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага оролцож буй Covax нэртэй энэ төсөл нь коронавирусийн эсрэг вакциныг баян чинээлэг, ядуу буурай улсуудад ижил тэгш хуваарилах зорилготой.
Одоогоор дэлхийн өндөр орлоготой 64 улс Covax-д нэгдээд байна. Үүнд дэлхийн 35 улсаас гадна Европын Холбооны гишүүн 27 орон дээр нэмээд Норвеги, Исланд улсууд багтжээ.
Ойрын өдрүүдэд дундаас дээш орлоготой 38 улс орон нэмж нэгдэх төлөвтэй байгаа гэнэ.
Covax төслийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны эцэс гэхэд оролцогч улс бүрийн хүн амын 3 хувийг вакцинжуулах гэнэ.
Дараа нь үүнийг ахиулсаар 20 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ 20 хувьд тухайн улс бүрийн эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүн амын эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулах юм байна.
Даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус уг төслийн талаар танилцуулжээ.
Тэрбээр Covax төсөл нь “аль нэг улсын бүх хүн амыг вакцинжуулах бус, бүх улс орны эрсдэлтэй хэсгийг вакцинжуулах” зорилготойг тайлбарласан юм. Вакцин бол өрсөлдөөн биш, хамтын ажиллагаа бөгөөд ийм аргаар коронавирусийн цар тахлыг богино хугацаанд хяналтад оруулах боломжтойг тэр онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...