Дорноговь аймгийн нутагт гадны аймгийн 40 гаруй мянган мал намаржиж байна.

Энэ жил хур бороо ороогүйн улмаас газрын гарц муудаж өвс ногоо ургаагүй Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зарим сумаас малчид тус аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх зэрэг сумын нутгаар оторлож байна.

Дорноговь аймгийн хувьд энэ жил Айраг, Даланжаргалан, Иххэт, Өргөн сумын ихэнх, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын зарим хэсэг, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар зуншлага сайн байсан бол нийт нутгийн 30 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ
Next post Дэлхийн 156 улс коронавирусийн эсрэг вакциныг тэгш хуваарилах төсөлд нэгдлээ