Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх” орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрнууд дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийг 25 удаа зарласан ч аж ахуйн нэгжүүд санал ирүүлээгүй улмаас тус байранд оршин суудаг 90 гаруй өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад “Юникл Таувэр” ХХК барилгажуулах хүсэлтээ ирүүлсэн тул /2020.09.18/ өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан оршин суугч иргэдийг Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн ерөнхий архитектор Н.Тулга, “Юникл Таувэр” ХХК-ийн төлөөлөлийн хамтаар уулзалт хийж, дахин төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Тухайлбал зохих журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ тавьсан тус барилгын компанийн бичиг баримттай нийслэл, дүүргийн холбогдох албаныхан болон 34,35 дугаар байрны оршин суугч 4 иргэнээс бүрдсэн үнэлгээ хороо байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний хороонд иргэдийн төлөөлөлийг оруулахаар болов.

Иргэд болон барилгын компани зөвшилцсөнөөр эхний ээлжинд 34 байрыг буулгаж барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.



More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...