ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ. Энэхүү судалгааны үр дүн нь олон улсын зэрэглэл өндөр сэтгүүл болох Nature – Communications Biology сэтгүүлд 2020 оны 9-р сарын 10-ны дугаарт хэвлэгдэв. Энэхүү амьтныг Beg tse хэмээн нэрлэсэн бөгөөд эртний Буддын дайны бурхан болох Beg-tse (Бэгз)-ийн хуягтай тус үлэг гүрвэлийн хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь ижилхэн харагддаг юм байна. Beg tse үлэг гүрвэл нь одоогоос 113-94 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тус үлэг гүрвэл нь ойролцоогоор 80 см орчим урттай, өвсөн идэшт үлэг гүрвэл бөгөөд Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг олдворт газраас түгээмэл олддог Protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болж таарч байгаа юм. Энэхүү судалгаанд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач нар болох доктор З.Бадамхатан болон доктор Ц.Чинзориг нар ажилласан байна. Энэхүү ховор олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн Түүхийн Музейн хамтарсан хээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд анх олсон байдаг. Энэхүү олдвор нь 5 жилийн турш судлагдан өнөөдөр үр дүн нь хэвлэгдэн гарч байгаа ажээ.
Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж Nature – Ecology & Evolution сэтгүүлийн 2020 оны 9-р сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. Энэхүү судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал Коллежийн хамтын ажиллагааны үр дүн хийгджээ. Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...