Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдэд дулааны тоолуурыг суурилуулах, ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж байна.
Энэхүү сургалтыг нээж Эрчм хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан үг хэлсэн юм. Тэрээр сургалтад оролцогчдод Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, Засгийн газрын 144 дүгээр тогтоолын талаар мэдээлэл өглөө.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед тоолуур суурилуулах, дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага, стандарт, суурилуулах үед анхаарах асуудлууд, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш нар, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “УБДС” ТӨХК-ийн Хэмжүүр хяналт, баталгаажуулалтын алба, дулааны тоолуур борлуулагч компаниудтай хамтран зохион байгуулж байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...