Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс буудуулж нас барсан хоёр хүний цогцос олджээ. Сумын иргэдийн хэлж буйгаар 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэв.

Тэднийг малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Б нь одоогоор галт зэвсэгтэй явж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УОК санхүүгийн боломжгүй 142 хүнийг хязгаарлалгүй авчрахаар ажиллана
Next post Эрдэнэт үйлдвэрийн ажилчид мэргэжлийн баяраараа мод тарьжээ