Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Эерэг хандлагыг төлөвшүүлж – Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор өртөөчлөн аялуулах аяны тугийг нийслэлийн 6 дүүргийн дунд аялуулж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд аяны тугийг /2020.09.10/ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд шилжүүлэн өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаагаар аялуулахаар хүлээн авлаа.
.jpg)
Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоор хангах амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шат шатанд нь шийдвэрлэхэд нөлөөлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлуудыг эрчимтэй үр дүнтэй зохион байгуулан төлөвлөн ажиллах юм.
Нийгмийн бодлогын хэлтэс

More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...