Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулав
Next post “Вектор” төвийн вакцинаар тариулсан бүх хүнд эсрэг биет үүсжээ