2020-2021 оны хичээлийн жилд 83,200 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оныхоос 2.4 дахин олон хүүхэд энэ онд сургуулийн босго алхаж байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Сургуулийн өмнөх боловсрол:
2019-2020 оны хичээлийн жилд 1,439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд
- 2 настай 49,251
- 3-5 настай 205,045 хүүхэд хамрагсан байна.
Цэцэрлэгийн үндсэн нэг багшид ногдох хүүхдийн тоо 2018 онд 30.6 байсан бол 2019 онд 32.6 болжээ.


Ерөнхий боловсрол:
2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 662 нь төрийн өмчийн, 158 нь төрийн бус эзэмшилтэй.
Өнгөрсөн жил ЕБС-д 640,449 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 319,912 эмэгтэй, 320,537 нь эрэгтэй.
Өнгөрсөн жил 34,368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 83,200 хүүхэд элсэн суралцаж байгааг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлээд байна.


More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...