Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүд борооны дараах мөөг шиг олширчээ. Манайд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй. Үүнийг ашиглан эцэг эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэл эрмэлзлийг ашиглаж “Таны хүүхдийг улсын цэцэрлэгт оруулж өгнө” гэх байдлаар итгүүлж хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдол гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдийг илрүүлж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Залилагчид гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын нэр барьж “Миний танил, ах дүү тэр сургуульд ажилладаг, хүүхдийг чинь асуудалгүй оруулж өгнө” гэх байдлаар эцэг эхчүүдэд итгүүлдэг байна. Улмаар шан харамжид нь тодорхой хэмжээний мөнгө авч залилж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн ард авлига, албан тушаалын асуудал хөндөгддөг гэнэ.
БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ӨГСӨН ИРГЭД ХОХИРСООР БАЙНА
Байр, орон сууц худалдан авахаар зэхэж буй иргэд урьдчилгаа мөнгө өгч хохирох явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Иргэд байр орон сууц худалдан авахдаа анхаарах гол зүйл нь гүйцэтгэгч бус захиалагч компанитай гэрээ байгуулах шаардлагатай байдаг аж. Захиалагч болон гүйцэтгэгч компанийн хооронд асуудал үүсэхэд гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж урьдчилгаа мөнгө өгсөн иргэд хохирох эрсдэл өндөр байдаг гэнэ.
Мөн юу юуны духанд хүрэлгүй урьдчилгаа мөнгө шилжүүлэхээ азнаж, тухайн компанийн үйл ажиллагаа, татвар төлөлт зэргийг нягталж харах шаардлагатай юм байна. Хамгийн чухал нь урьдчилгаа мөнгөө шилжүүлж гэрээ байгуулахдаа мэргэжлийн хуульчийн тусламж авах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Мөн мөнгө шилжүүлэхдээ хувь хүний бус компанийн данс руу шилжүүлэх ёстойг мартаж болохгүй.
ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ЗАЛИЛАН ГАЗАР АВЧЭЭ
Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг ч залилагч этгээдүүд ашиглах болжээ. Залилагчид бусдын байрыг түрээсэлж, ордерыг нь хуурамчаар үйлдэж цааш нь 5-6 хүнд түрээсэлж залилдаг гэмт хэрэг ихсэж байгааг сэрэмжлүүлж байна.
Өөрөөр хэлбэл, бусдын нэг ерөө байрыг 600 мянган төгрөгөөр түрээсэлж буй этгээд бусад хүмүүст хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж өөрийн байр гэж итгүүлэн дамлаж түрээслүүлдэг байна. Залилагчийн дансанд түрээсийн мөнгөө шилжүүлсэн үйлчлүүлэгч байрандаа орохоор ирэхэд өөр хэд хэдэн хүн ирчихсэн байх тохиолдол олон гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд иргэдийн анхаарлыг татахын тулд түрээсийн төлбөрөө cap сард нь төлж байх таатай нөхцөлийг санал болгодог аж. Иргэд үүнд нь хууртаж эд хөрөнгөөрөө хохирч байна.
Мөн зарын сайтууд болон фейсбүүк орчинд байр түрээслүүлэх зар байршуулж бусдыг залилах тохиолдол гарч байгаа гэнэ. Тодруулбал, цахим орчинд байршуулсан зарыг харсан иргэн залилагчидтай утсаар холбогдоход “Одоо хүн түрээслэх гэж байна. Урьдчилгаа шилжүүлбэл хадгалж байя” гэх байдлаар бусдыг залилдаг аж. Иргэд үүнд нь итгэж хэнийг нь мэдээгүй байж мөнгө шилжүүлчихдэг гэнэ.
Иймд иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос түрээслэхээр зэхэж буй байрныхаа талаар сайтар лавлаж тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийж байхыг сэрэмжлүүлж байна. Дээд боловсрол эзэмшихээр нийслэл рүү ирсэн хүүхэд тань залилагчдын гарт байгаа хэдийгээ тавиад туучих аюул хажууханд байгааг анхааруулъя.
Ямар ч тохиолдолд rap утасны цаана, цахим хаягийн цаана хэн байгааг нь мэдээгүй байж мөнгө шилжүүлж болохгүйг дахин онцолъё. Тухайн байрны эзэмшигчийн ордерыг шалгаж, цахим үнэмлэхийг нь хуулбарлан авч гэрээ байгуулсны дараа төлбөр тооцооны асуудал ярих ёстойг хуулийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...