ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
- Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ,
- Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ
- Сувилалын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ
- Эмч ажилчдын 5 шинжилгээ
- Бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ
- Төмөр замын 2 ажилтаны шинжилгээ багтаж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, сувилалын ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн 27, 28 настай энхийг сахиулагч байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан байна. Үүнээс 278 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 20 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 20 хүний 18-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан” гэв.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....