Цар тахалтай холбоотойгоор өсөлттэй байсан цөөн салбарын нэгд мэдээлэл, харилцаа холбооны салбар бичигдэж байна.
Үндэсний статистикийн хорооноо танилцуулснаар тус салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 642.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32 тэрбум төгрөг буюу 5.2%-аар өсжээ.
Энэхүү өсөлтөд
- утсан холбооны үйлчилгээнээс олсон орлого 9.1 (10.7%) тэрбум төгрөг
- компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 8.9 (37.3%) тэрбум төгрөг
- телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээнээс олсон орлого 8.4 (10.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Зөвхөн 2020 оны эхний гурван сартай харьцуулахад оны хоёрдугаар улиралд тус салбарын орлого 34 тэрбум төгрөг буюу 11.2%-өөр өссөн байна.
Салбаруудын тухай:
- Кабелийн телевиз хэрэглэгчид 2020 оны 2 дугаар улиралд 900.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 9.1 (1.0%) мянган хэрэглэгчээр нэмэгдсэн
- Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 2020 оны 2 дугаар улиралд 4.4 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 62.3 (1.4%) мянган хэрэглэгчээр өссөн
- Улсын хэмжээнд 2020 оны 2 дугаар улиралд 3.8 сая интернэт хэрэглэгчид бүртгэгдэж, үүнээс үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 3.5 сая, гэрээт интернэт хэрэглэгчид 347.8 мянга байна.
- Шуудангийн үйлчилгээний салбар 2020 оны эхний хагас жилд 515.1 мянган ширхэг бичиг, захидал, 77.6 мянган ширхэг боодол, 103.3 мянган ширхэг илгээлт, 62.0 мянган ширхэг буухиа, 402.1 мянган ширхэг бизнес захидал, 99.4 мянган ширхэг гибрид шуудан, 9.7 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3.5 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.


More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...