Ард иргэд, ААН-үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зардлыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүйг цуцлах, санхүүжүүлэх дүнг бууруулах зарчим баримталсан.
- Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгодог арга хэмжээ энэ оны аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн зохицуулалт аравдугаар сарын 1-нээс дуусч байсныг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна.
- Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ.
- Эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгнө. Мөн Онцгой байдлын албаныхан зэрэг цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...