Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд өнөөдөр дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтад оруулах асуудлаар хуралдлаа.
Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын хаягжуулалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү мэдээлэл хийв. Тэрбээр “Хаягийн асуудал маш тулгамдсан асуудал болсон. 2013 онд Хаягжуулалтын тухай хууль гарсан. Дараа нь хаягжуулалтын журам батлагдсан. Бид олон улсын стандартад нийцсэн хаягтай болохоор зорьж ажиллаж байна. Хаягт тавигдах таван шаардлага гэж бий. Энэ дагуу нийслэлийн бүх дүүрэг, хороогоо цэгцлэх нь зүйтэй. Аймаг, нийслэл нэгдсэн стандарттай хаягжилттай байх шаардлагатай” гээд цаашид нийслэл хотын хэмжээнд хаягжилттай холбоотой хийхээр зорьж байгаа ажлуудаа танилцуулсан юм.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр хэлсэн үгэндээ “Захирамж гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах нь зүйтэй. Бүх мэдээллийн санд хаягжилттай холбоотой мэдээллүүд байгаа боловч мэдээлэл зөрөх асуудал байна. Захирамж гарахад хариуцсан албан тушаалтнууд дор бүрнээ шийдвэрээ гаргаж ажлаа зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдан ажлаа төлөвлөж, яаж үр дүнтэй явуулах талд шуурхай зохион байгуулалтад орж ажиллаарай” хэмээлээ.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг нэгдсэн удирдлагаар хангах асуудалд холбогдох албан тушаалтнууд санал солилцов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...