Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний зүүн талд тус бүр гурван морь холбож хөтөлсөн гурван морьтой хүн Туул гол гаталж байгаад нэг нь морьтойгоо живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 20.22 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21.01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруугаас Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг болох Тэрэлж рүү морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн /25 настай, эрэгтэй Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн 22 настай, эрэгтэй Г нар эсэн мэнд гол гаталж, 17 настай, эрэгтэй Г морьтойгоо живж нас баржээ.
Иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....