Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.
Уг нь шүүх хурал зургаадугаар сарын 22-нд болох байсан ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас хэргийн материалтай танилцах боломж олгох хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан.
Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж 22,865 саналаар ялалт байгуулсан. Гэвч түүнийг 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа тул УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваагүй байгаа юм.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, н.Отгонбаатар нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад шийдвэрээ танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр “Шүүгдэгч Ж.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч байгаа учир хэргийн материалтай танилцах боломжоор ханган шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэдэг хүсэлт шүүхэд гаргасан байна. Ж.Эрдэнэбатын зүгээс гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан нийт гурван удаа хойшлоод байна.
Шүүхээс Ж.Эрдэнбатад шүүгдэгчийн эрхийг нь эдлүүлэх бүх боломжоор хангасан. Тиймээс түүний өмгөөлөгч н.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг шинжлэн судлах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж байна” гэв.
Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон ч цагдан хоригдож байсан учир гишүүний тангарагаа өргөж чадаагүй Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...