Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  зарлиг гаргалаа.

Зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлав.

Анхдугаар чуулганд гишүүний үнэмлэхээ гардан авсан 76 эрхэм хүрэлцэн ирнэ. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ховд аймагт тарваган тахалын сэжигтэй тохиолдол илэрчээ
Next post Эрдэмтэд 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй гэжээ