Маргааш УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал авах өдөр болох гэж байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн өдрүүдэд тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, зохион байгуулахыг хориглохоор аймаг нийслэлийн Засаг дарга нарт, үүрэг өгдөг. Үүний дагуу өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр А840 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс гаргасан билээ. Захирамжийн хүрээнд гарсан шийдвэрүүдийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
НЭГ: СОНГУУЛИЙН ӨДРҮҮДЭД ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОВ?
1. УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 23-25-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ТҮР ЗОГСООВ.
2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагуудын цагийн хуваарийг бие даан шийдвэрлэх”-ээр заасны дагуу дээрх өдрүүдэд АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
3. Санал авах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр соёл, урлаг, спорт, үзвэр зэрэг ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ.
4. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр лүү шилжүүлж, СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ. Үйл ажиллагаа зогсоосон өдрийг нөхөж, дараа долоо хоногийн амралтын өдөр амрах байсан хугацаандаа ажиллахаар нөхөн зохицуулалтыг хийнэ.
5. Сонгуулийн өдрүүдэд ЗАЙЛШГҮЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВЭЭР ҮЛДЭЭНЭ.
6. Сонгууль болох байгууллагуудын үйл ажиллагаа мөн сонгуулийн хэсгийн хороодын замын ачаалал, нөхцөлд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.
7.Сонгуулийн хороод болон санал авах байрын хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллах бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг гаргана.
ХОЁР: СОНГУУЛИЙН ДАРАА ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?
Зургаадугаар сарын 26-ны өдрөөс дээрх захирамжид тодорхой өөрчлөлтүүд орно.
Тухайлбал, Зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн /А616 дугаар захирамжаар зөвшөөрөгдсөн/ 22 цаг хүртэл ажиллаж байсан архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагуудын цагийн хуваарийг 00 цаг болгож сунгана.
/Жич: Бар, шөнийн цэнгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй/
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын...