Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр иргэд, сонгогчдод хандан үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна.
Санал авах ажиллагаа маргааш буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.
Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл, технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35,000 төрийн албан хаагч ажиллаж байна.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулиа зохион байгуулна.
Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.
Саналын хуудас, бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргээд байна.
УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.
Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.
УОК, ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ.
Иргэд, сонгогчдоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг та бүхэндээ хандан уриалж байна.
Төрийн сонгууль түвшин
Түмний оролцоо өргөн байх болтугай” гэв.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...