УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ.
Зөвлөмжид, “ХХЗХ нь радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 14 хоногийн байдлаар нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч сурталчилгааны хоёрдугаар 7 хоногт мэдээллийн хөтөлбөрөөр гарч буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ нь хоногт таван минутаас хэтрэх хандлагатай байна.
Иймд радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой цаг үе, үйл явдлын шинжтэй (шүүх хурал, Улсын онцгой комиссын мэдээ, тэмдэглэлт арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, олон улсын хамтын ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх мэт) сурвалжлага мэдээ, мэдээний давталтаар нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг нэр дэвшигчийн талаарх хуулиар тогтоосон мэдээний 5 минутад хамааруулж тооцогддог болохыг анхаарч ажиллана уу.
ХХЗХ нь УИХ-ийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу нэр бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд сануулах арга хэмжээ хүргүүлсэн, түүнчлэн хууль, журам зөрчсөн байж болзошгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн талаарх хяналтын дүн мэдээллийг Цагдаагийн төв байгууллага болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна.
Иймд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэн сонгуулийн сурталчилгаа нэтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, 46 болон 48 дугаар зүйлийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэжээ.
More Stories
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
Сургалтын сонгон шалгаруулалтанд урьж байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Цэргийн академид 3 жилийн хугацаатай Компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч,...
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн...
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр энэ сарын 4-ний өдөр хэлэлцэгдэнэ
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл-ийн огцруулах шийдвэрийг 4-ний өдрийн 11:00 цагт танилцуулна гэж мэдэгдэв. Одоогоор 8 гишүүнтэй Үндсэн хуулийн...
“Best Buzzer” чансаа өндөр 64 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно
Тодруулбал,Монгол бөхийн өргөөнд 15:00 цагт уг барилдаан эхлэх бөгөөд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд энэхүү...