Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
+ There are no comments
Add yours