Бүгд найрамдах Энэтхэг улсад шавилан сууж буй ламхай нарыг эх оронд нь авчрахаар МИАТ ТӨХК-ийн онгоц 09:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Энэхүү онгоцоор эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 256 ламхайг, Лаос улсаас 10 монгол иргэн нийт 266 иргэнээ татан авна. Уг нислэг нь БНЭУ руу үйлдэж буй хоёр дахь нислэг болж байгаа юм. Тус улс руу тавдугаар сарын 18-нд анхны нислэгээ үйлдэж, 159 иргэн тавдугаар сарын 19-нд авчирч байв.
Ламхай нарын тусгаарлах байрны зардалд 230 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
+ There are no comments
Add yours