Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.

Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Мөн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахим хурлын үеэр “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар болон нөхцөл байдлын мэдээллийг Москва, Лондон, Гуаякил, Киев, Истанбул зэрэг хотуудын дарга нар мэдээллээ. Цаашид цар тахлын үе дэх хотын хямралыг арилгах талаар Сөүлийн хотын дарга Пак Вон Сүн санал хэллээ. Мөн “Ковид-19” цар тахлыг даван туулахад дэлхийн хотууд нэгдэж, хамтран ажиллах ёстой талаар Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган, Фритаун хотын дарга Ивонне Аки-Саверр, Коломбо хотын захирагч Рози Сенанаяке нар санал хэлсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд хамрагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос энэ оны хоёрдугаар сараас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох тогтоол, журмыг гарган хатуу мөрдүүлэн ажиллаж байна” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр нэг хот төдийгүй нийт улс орон даяараа, бүс нутгаараа, тив, дэлхий нийтээрээ энэхүү аюулт цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж чадваас манай хүн төрөлхтөн удахгүй нэгэн том сорилтоо даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ.
Таван өдөр зохион байгуулагдах энэхүү цахим уулзалт нь дэлхийн хотуудын туршлага дээр үндэслэн хотуудад өвчний хяналтын гарын авлагыг нарийвчлан боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, халдварыг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...