“УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

Энэ журамд сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийх, танхимд уулзах бол хүн хоорондын зайг барих, нэг уулзалт 2 цагаас удаан хугацаанд үргэлжлэхгүй байх, уулзалт болж байгаа газарт 30 минут тутамд цэвэрлэгээ хийж, агаарын солилцоо оруулах зэрэг зохицуулалтыг тусгасан.

Түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд байгаа”
Next post Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно