Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газрын цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно
Next post Коронавируст халдварын үед зусланд гарахдаа анхаарах зөвлөмж