Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. Тус уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороо, хэсгийн ахлагч нар өнөөдөр шагналаа гардан авлаа.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар хорооны хэсгийн ахлагчийн баг болон Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороод, 14, 15 дугаар хэсгийн ахлагч нарын багт гурван сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Түүнчлэн шагнал авсан хороодод Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3000 орчим нэг удаагийн амны хаалтыг өгсөн. Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкнаас Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналд идэвхтэй оролцсон дүүрэг тус бүрээс нэг хороонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
“Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны зорилго нь дүүрэг, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарын олон улсын болон үндэсний стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх замаар хотын стандарт, норм, дүрэм хэм хэмжээ мөрдүүлэхэд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд стандарт, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байв.
Мөн тус уралдааны хүрээнд албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадваржуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, 171 хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажилласан билээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан тус уралдаанд өөрчлөлт орж, хороод, хэсгийн ахлагч нар зөрчил илрүүлэх, мэдээлэх, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, арилгах, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажилласан юм. Тухайлбал: Түүхий нүүрс, угаарын хий болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр тандалт, хяналт хийсэн юм.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....