Үндсэн хуулийн цэц 2020 оны зургадугаар сарын 03-ны өдөр болох Их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн хянан шийдвэрлэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцохоор дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан бол, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад нам, эвсэл нь сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байхаар өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалтыг хуульчилжээ. Эдгээр заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэц 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
УИХ энэ дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул Цэц маргааныг Их суудлын хуралдаанаараа эцэслэн хянан шийдвэрлэх юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлоод байсан Дунд суудлын хуралдааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Уг хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...