Нийслэлийн лаборатори Нэгдүгээр сургуулийн захирлаар 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилоод байв.
Харин гуравдугаар сард захирлын албан тушаалд тус сургуульд өмнө нь физикийн багшаар ажиллаж байсан Р.Энхбатыг томилжээ.
Өмнөх захирлыг яагаад чөлөөлсөн учрыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад “Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан З.Бат-Эрдэнэ нь 2020 оны нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тиймээс шинэ захирлыг томилсон” гэв.
Эргэн сануулахад, Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Цогзолмаа нь сурагчдын үдийн цайнд тодорхой хаяг, шошгогүй бүтээгдэхүүн өгсөн хэмээн ажилчид нь эсэргүүцсэнээр сургуулийн удирдлага, багш нарын хооронд маргаан үүссэн байдаг. Улмаар лаборатори Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш гарын үсгээ цуглуулж, захиралтайгаа хамтран ажиллахгүй гэснээр Д.Цогзолмааг чөлөөлж, З.Бат-Эрдэнийг томилж байжээ.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...