Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх 20-р хороонд байрлах “Грийн индастри” ХХК-ий хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар савласан бэлэн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь шаардлага хангаагүй, буруу шошголсон зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хууль 6.15 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж, цаашид зөрчлийг арилган ажиллах талаар албан даалгавар хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зам тээврийн ослоор нас барах тохиолдол буурахгүй байна
Next post Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болохгүй