ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны тавдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн 57 тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 17 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 29 ачаа, тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүнээс 26 хүн эмчлэгдэж, дараа дараагийн шатны хяналт руу шилжсэн байгаа. ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан 88 хүний биеийн байдал хөнгөн гэж үнэлэгдэж байна. Хүндэвтэр нь 26 гэж үнэлэгдсэн байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтанд байна” гэлээ.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...