Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.
Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Нэр дэвшигчдэд 70112484, 70112485, 70112469, 70110252, 70112427 дугаарын утсаар болон тус газрын цахим шуудангаар заавар, зөвлөмжийг өгч ажиллахаас гадна амралтын өдрүүд болох 2020 оны 5 дугаар сарын 16-ны бямба, 2020 оны 5 дугаар сарын 17-ны ням гариг, 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана.
Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхааруулж байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...