Манай улс зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 45.5 мянган баррель түүхий нефть экспортолжээ. Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 533.6 мянган баррель түүхий нефтийг 21.6 сая ам.доллароор экспортолсон талаар Гаалийн ерөнхий газрын урьдчилсан гүйцэтгэлд дурдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал биет хэмжээгээр 4.3 дахин, мөнгөн дүнгээр зургаа дахин буурсан үзүүлэлт ажээ.

Үүнээс гадна Монгол Улс он гарснаас хойш 169 мянган тонн автобензин импортолжээ. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулахад 14.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн дизель түлшний импорт 24 хувиар буурч, 272.8 мянган тонн болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана
Next post Д.Нямхүү: 266 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй