Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж буй энгийн, эерэг дадал хэвшлээ бусадтай хуваалцах, бие биенээсээ суралцах боломж олгож, цахим орчинд эерэг харилцаа хандлага бий болгох зорилгоор “Энгийгээс эерэгийг түгээе цахим аян”-ыг 04-р сарын 10 наас 04-р сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү аян нь “Амтат жороо хуваалцъя”, “Гэр бүлдээ эерэг дадал хэвшил бий болгоё” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж иргэд өөрийн хийсэн хоолны жор, өөртөө болон гэр бүлдээ бий болгож буй эерэг дадал хэвшлийг харуулсан зураг болон бичлэгийг тайлбарын хамт илгээн бусдыг уриалан оролцсон бөгөөд энэхүү цахим аянд 12579 хүн хандалт хийлээ.
.jpg)
“Амтат жороо хуваалцъя” аяны ялагчаар Аарцтай пирогны жор илгээсэн оролцогч Г. Буянсайхан шалгарч“100 шилдэг хоолны жор” ном болон талархлын эзэн боллоо. Мөн “Гэр бүлдээ эерэг дадал хэвшил бий болгоё” аяны ялагчаар шалгарсан гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөж орой бүр нэг цагийг хүүхдүүдтэйгээ бүжиглэх, тоглох, хүүхдүүддээ унтахаас нь өмнө үлгэр уншиж өгдөг бүтээлч зүйлс хийдэг үлгэр жишээ аав” Т. Отгонбаатарт “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний ид шид” ном, талархал хадгалуулав.
.jpg)
.jpg)
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...